Өнөөдөр энэ ширээний ард сууж байгаа хамгийн сүүлийн өдөр. Ирэх нэг дэхээс буюу 19-ний өдрөөс би өөр ажилд орж байгаа. Энэ ажилд орох гэж их удаан бодсоон. Надад хамгийн хэцүү нь хамт олноосоо явах байна.
Би эд нартаа дэндүү их дасчээ. Хэдий байнга уулзаж байх ч дахиж баг болж хамтарч ажиллахгүй гэхээр л ажилаа солимооргүй санагдаж байна. Гэвч миний хүсэж мөрөөдөж байсан ажилд ирж ажиллахыг урьж санал тавьсан болохоор үнэхээр татгалзаж чадсангүй ээ.
Миний амьдралын зовлон жаргалыг хуваалцаж намайг дэмжиж тусалж бас хүмүүжүүлж байсан та нартаа би хайртай. Та нар ямар сайн залуус гэдгийг би энэ олон өдрүүдэд мэдэрсээн. Бас маш их баярлаж явдаг шүү.
Хамт олон та нар минь үнэхээр зөв төлөвшсөн, хүн чанар сайтай, бас оюунлаг мундаг бүтээлч залуус болохоор надад өнгөрсөн энэ их цаг хугацаанд үргэлж үлгэр дууриал болж байсаан.
Би Тэгшээгээс үргэлж инээмсэглэхийг,сурж бас хүний сайхан сэтгэлийг дандаа мэдэрдэг байсан. Бас Мөөгийгөөс ажилын хариуцлагын талаар сурсан, бас эр хүний хамаг сайхан чанарыг чамаас олж харсан шүү. Чи бол ёстой сайн ховор хүн шүү. Бас дээр нь чиний хатуу тоглоомыг дааж сурсаан. Эхлээд яадаг л байлаа даа.
За ингээд одоо бүгдэд нь хайр зарлах байхаа. Та нартаа хайртай гээд бүгдийг чинь орой ажил тарахаас өмнө үнсэнээ. Сая Мөөгийг би чамайг тэврий гэсэн бүүр гайхаад л.... Би чамайг өнөөдөр 3 удаа тэвэрнээ гэсэн үгүй гээл муухай аашилж байна. Тэгсэн хирнээ гадарласан бололтой энэ зурагийг авч өглөө.

Зураган дээр байгаа хамт ажилдаг хөөрхөн Паашка /памбагар хацартай/ өчигдөр намайг 00-ийн өрөөнд байсан гаднаас түгжээд гэрэл унтараачаад "та надад хайртай юу? хайртай гэж хэлэхгүй бол гаргахгүй гэхээр нь би "би ямар ягаан юмуу энэ тэр гээд нээх олон юм яриж байгаад гарч ирсийн. Та надад хайртайгаа баталж үнс гэхээр нь би ягаан биш яаж баталхийн гээд гүрийсийн. Харин яг одоо хажууд байна хайртай гээд үнсчий.
Үнсэх гэсэн үнсүүлэхгүй гээд хушуугаа унжуулаад харин үнэд орж байж үнсүүлжийн.
За тэгээд хоржин үгтэй хөөрхөн Нандиа, сэргэлэн охин Янсун шиг Ука, дэндүү гэнэн цагаан сэтгэлтэй Номио, цөөхөн хэдэн хоног ч гэсэн хамт ажилласан Баярмаа, Санаа бүх охидууддаа одоо гараад маруужин авч өгий дөө. Архи дарсий нь ямар ууж чадах биш дээ.
Аан бас удахгүй өөрөө хүүхэд байж аав болох гэж байгаа Бажаахан, дуугай л сууж байдаг Аагий Боогий 2-гоо дурдахаа мартцан байна шдээ.
Та нартаа маш их баярлалаа. Дандаа уулзаж байнаа.
Гэхдээ би удирдлагадаа хэлж чадаагүй байгаа. Яаж хэлнээ гэхээс айж байна. Гэхдээ л хэлнэ дээ.




Сэтгэгдэлүүд:
за яаг шүү.. эм хүн хэлсэн дээ.. эмээлтэй гүү харайсандааа
за маруужингийн өрөө мартуузай.. саНАА хүүхэн гэж Өр барагдуулах албанд танилтай шүү.../сүрдүүлэг./
Сэтгэгдэл үлдээх: