Толь хагарахад учир байдаг гэнээ.

Өчигдөр бөөн паакт. Нэг л бүтэлгүй өдөр байлаа. Би ер нь бол тийм бүтэлгүй хүн биш л дээ. Өдөржин гүйгээд ажил амждаггүй ээ. Өдөр 2 удаа ажил дээрээ орж үзэгдчихээд хүнтэй уулзах болзооноос хоцорчих гээл л яаран ажилаасаа гарахдаа нөгөө муу вируснээс айгаад гараа угаачаад /гараа угаасаар байгаад одоо бараг сайртсан байна лээ./ гарий гэж бодсийн. Гэтэл яасан угаалтуурын дээр өлгөсөн байсан толь шууд унаад хагардаг байна ш дээ. Бүүр хэдэн хэсэг болоод авах юмгүй болтолоо хагарсан. Ажилынхан юу вэ энэ тэр гээд л бүгд хэрэгт дурлаж байна. Аан толь хагарчихлаа гэсэн чинь харин нэг нь

- Өөрөө унаад уу гэнээ.

- Тийн өөрөө унаад

-Өөрөө тэгээд ингээд гэдгийг чинь хүүхдүүд л хэлдэгийн. Хүчин зүйлс гэж юу байдгийг та мэдэхүү. Тэгээд цаашаа баахан юм ярьж байна. Би ч дуугай байсангүй. Тэгсэн нөгөөтөх нь

- Та 00-ийн өрөөн дотор юу хийсэн айн.

- Гараа угааж байсиймаа

- Гараа угаахад толь хагараад байхдаа яадгийн. Та өөр юм хийсэн байна.

- Аан тиймүү. би чиний хийдгийг хийдэггүй юмөө.  Тэгээд цаашаа баахан хэл амаараа уралдлаа. Би ч ийм уралдаанд тун мааруухан дөө. Ялагдаад л дуусдагийн. Гэхдээ бас дуугай байхгүйээ.

Би энэ 2-ийг бүүр ингэнэ гэж мэдээд албаар хогийг нь цэвэрлээгүй юм. Эд мөрийн баримт үлдээчээд өглөө цэвэрлий гэж бодоод.

Тэгээд би угаалтуур дээр унаад баахан үртэс болсон байгааз гээд л охидууддаа үзүүллээ. Хэхэ. Эд нартай удаан хамт байвал ч бүүр 3 настай хүүхэд шиг болох байхаа тээ. /14 хоног цуг байгаад л явна гэхээр муухай байна./ Тэгээд өөр хүмүүст жаахан гажигтай гэж хэлүүлбэл яанаа айн.

Манайхан нэг өдөр даанч 00-ийн өрөөндөө камер тавиад л сахилгүйтээд байсийн. Юу юу харсан юм бол доо. Баахан инээж инээж дараа нь нэгэндээ баригдаад камераа салгаж харагдсан. Тийм л хөгжилтэй юм олж харсан юм байлгүй.

00-д толь хагарвал их учиртай байдаг гэжийн шүү. Ер нь бол мэдмээр л юм байна.

Сэтгэгдэлүүд:

1. JASPER | 2008-05-20 11:06:09
би л лав 00-ийн өрөөнд томоотой байдаг шүү Хэхэхэхэхэ
2. GUMP | 2008-05-20 11:23:54
юм хагчих сайн л гэхийн билээ. Хэдэн цааас үрээд ямар юмных нь сайн байхуу дээ
3. amor | 2008-05-20 11:28:00
чи яг юу хийсийн хэл..
толь өөрөө унаад хагарна гэдэг нэг но-той шүү хахаха..
4. JASPER | 2008-05-20 11:30:30
харин тх. Гэхдээ 00-ийн өрөөний толь хагарах л учиртай гэнэ лээ ккккккккк
5. JASPER | 2008-05-20 11:31:49
амор-д. Би өөрөө мэдэхгүй янз бүрийн юм хийсэн юм байлгүй дээ. Хэхэхэхэх. Уул нь гараа л угаасан санаатай. Гэхдээ 00-ийн өрөөнд хүмүүсийн яриж байгаагаар бол их юм болдог юм шиг байна лээ шүү
6. Anaraa | 2008-05-20 11:36:27
хэхэ
их олон болдог гэнээ, их сургуульд байхад дотуур байрны орос оюутан 00-д хэрэг тарьсан бичлэг нь сургуулиар нэг тараад. Тэгсэн эрэгтэйчүүд камер тавьсан байсан юм байна лээ
тэгээд тэр цагаас хойш их болгоомжтой байдаг болсон доо бид нар ккк
7. JASPER | 2008-05-20 11:43:06
хэхэ. тэгвэл манайхан баахан бичлэг хийсийн байхдаа. Би яг тэр үед ажил ихтэй байсийн. Баахан инээлдээд л байсан. Өдөржин ажилаа хийгээгүй нэг рс дээр шаваад л элэгээ хөштөл инээсэн ш дээ. Мэдмээр юм байна.
8. horig (зочин) | 2008-06-02 00:14:58
uuruu unaad gedegiig chini hvvhed heldeg yumaa geed neeree l vnen shvv hehehe ene jasper yu hiisen boloo ain hvmvvsee ..zun bilgiin tulaand oroltsogchihdoos l asuuhaas gej hehe,,aimaar heregt durtai yu ain hehehe

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog and mini XAKEP