Ахдаа хайртай шүү.

Би газар дээр цорын ганц ахтай хүн. Ах минь миний ах төдийгүй аав минь болж энэ олон жилийг өнгөрөөж байна. Ахын тухай ярихаар миний бага нас тэр чигтээ л холбогдоноо. Би ахдаа дандаа баярлаж бас их хүндэлж явдаг. Бас их хайралдаг. Тэвчээртэй, ухаантай, түшигтэй гээд магтаад байвал дуусахгүй байхаа.

Миний ах мундаг сурлагатай, тэгээд бас царайлаг хүүхэд байлаа. Ямар сайндаа л багш нарын хуралаар "зарим багш сурагчиддаа гологдож байна" гэж яриж байхуу. Тэр голдог сурагч нь ах л даа.

Охидууд их захиа өгнөө. Харин ахыгаа би нэг ч удаа энэ тал дээр гоомой хөдөлж байхыг нь хараагүй. Одоо болтол гэр бүлийн асуудал дээр GOOD байгаа. Харин тэр охидууд нь эгч бид 2-т бэлэг энэ тэр өгөөл ахын араас гүйгээл. Хэхэхэхэ

Ах сурагч байхын л уралдаан тэмцээн гээд ийш тийшээ их явдаг байлаа. Нисэх загвараар хичээллэдэг байсын. Байнга "Найрамдал зуслан" -д байрлаж тэмцээнд оролцдог. Тэр үед Найрамдал зуслан зөвхөн мундаг хүүхдүүд явдаг байлаа ш дээ.

Нарийн савхан мод матаад л калькан цаасаар далавчийг нь хийгээд нисгэнээ. Эгч бид 2-ыг онгоц алдаж болохгүй дагаад гүй гэдэг байлаа. Бид 2 онгоц хаана унана тэр хүртэл тэнгэр ширтээд гүйдэг байлаа. Энэ дүр зураг одоо хүртэл миний сэтгэлд тодоос тод байдгийн. Би оодгор палаж өмсдөг байлаа. Бодвол тэрийгээ дэрвийлгээд ямар хөөрхөн юм гүйдэг байсан бол. Хэхэхэхэ

Заримдаа онгоц нь сайн болоод хол ниссэн үед бид 2 баримжаа алдаад алга болгочихно. Хай гээд л бид 2 орой болтол хайх үе гардаг байлаа. Сүүлдээ сурагчийн дотуур байрны хүүхдүүдийг дагуулаад гүйдэг болж билээ. Олон хүн гүйхээр амархан олддог болохоор тэр.

Нэг удаа зузаан картон цаасаар лааг гоё ногоон өнгөтэй том танк хийсийн. Яг л жинхэнэ юм шиг. Гэтэл дүү /эр/ бид 2 эвдээд тэгээд зодуулж байсийм даа. Тэр танк нь зайгаар явдаг байлаа ш дээ.

Нэг инээдтэй нь эгч бид 2 ахыг хурдан оюутан болоод зайлаасай гэдэг байлаа. Яагаад гэвэл хичээл давтах дээр бөөн дайн дажин уйлаан майлаан болдог байлаа. Эгч химийн, би математикийн сонгон анги. Надаас теором асууна. Би ч айгаад аймаар сайн цээжилдэг байлаа ш дээ. Мэдэхгүй бол нулимас гартал духруу няслана. Би уйлна. Хэхэ. Тэгээд ухаж асуугаад л "зүгээр автоматаар цээжилдэг эргүү" гэж загнаад өөрөө тайлбарлана даа. Бүүр ойлготол заана. Ахынхаа ачаар би тоондоо сургуульдаа л мундаг охин байлаа. Одоо харин юу ч байхгүй мартцан.

Надтай геометрийн бодлого бодноо. Бид 2 геометрийн бодлогоос ёстой кайф авдаг байлаа ш дээ. Олон аргаар бодож хариуг нь гаргаад л.

Гэтэл ах оюутан болоод явчихлаа. Эгч бид 2 үхтэлээ санаад "яах гэж зайл гэж хэлж байв даа" гээд л уйлж байж билээ. Зун оюутны амралтаараа ирэхэд нь бид 2 сүйд болж байж билээ.

Ах мотоциклны улаан хобби. Эгч бид 2-ыг ардаа сундлаад загасанд явнаа. Бид 2 юм яриж инээгээд загасыг нь үргээчихдэг байж билээ. Тэгэж тэгэж нэг загас арайхийж бариад голын эрэг дээр шарж ирдчээд харьдаг байсийн. Харин миний дүү бол жинхэнэ загасны алуурчин. Бид нартай олон юм ярихгүй зожиг ч юм шиг. Тэгээд ганцаараа өглөө гараад орой орж ирэхдээ өөрөө даахгүй загастай орж ирнэ дээ. Загас гээд ярчихвал уурга дэгээгээ бэлдээд бүүр нойр нь ч хүрэхгүй хүн байгаан.

За ахын нэг хэцүү нь ёстой гадуур гаргадаггүй байлаа. Эгч дүү бид гурав хааяа гарах гэж ахыг нэг нь харуулдаж нөгөө 2 нь гялс гардаг. Тэгээд нэг ном эсвэл нэг дэвтэр авч гарна. Азаартах юм бол хүүхдээс ном авсийн энэ тэр гэж худлаа ярьдаг байлаа ш дээ.

Ер нь хэрэгцээгүй бол цагаа дэмий гадуур тэнэх, чалчих, хэрэггүй юм хийх хэрэггүй гэдэг л байлаа ш дээ. Эгч бид 2-ыг нөгөө будагтай шалыг цоортол угаалгадаг байлаа. Лааны тосоор зүлгүүлээд. хэхэ манай шал хүний нүүр бараг харагддаг байсан байхоо.

Дээрээ 5 эгчтэй би ер нь бараг 7 анги хүртэлээ гэрийн ажил хийж үзээгүй байсан чинь нэг өдөр ах намайг аймаар шийтгээд. Яасан гэхээр ажил муутай гэж загнаж байснаа 2-лаа гол явж юм угаая гэдэг юм байна. Тэр үед голын ус аймаар хүйтэн арай л зайрмагтахаас наагуур байсан санагддагийн. Тэгээд аймаар жинсэн хувцаснуудаа угаалгаад миний гарнаас цус урсаад л. Тэрнээс хойш харин их ажилсаг болсон шүү. Хэхэ

Ийм л ахтай хүн дээ. Газар дээрх ганц төрсөн ах минь....

Сэтгэгдэлүүд:

1. JASPER | 2008-05-21 15:18:16
бүүр багын дурсамжууд санагдаад ахыгаа санчихлаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog and mini XAKEP